Text & media

QCASH БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГЭРЭЭ

QCASH БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГЭРЭЭ

{{START_DATE}}

Гэрээний дугаар: {{ACNT_CODE}}

Улаанбаатар хот

Энэхүү QCASH БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГЭРЭЭ (цаашид “Гэрээ” гэх)-г Монгол Улсын Иргэний хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуул, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг тус тус удирдлага болгон, Нэг талаас Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Үндсэн хуулийн гудамж-24, Рокмон Бюлдинг 1 давхар А/2 тоот хаягт орших “Монголиа Импакт Финанс ББСБ” ХХК (цаашид “ББСБ”) гэх, Нөгөө талаас {{CUST_ADDRESS}} хаягт оршин суух {{REG_NO}} регистрийн дугаартай, Монгол улсын иргэн {{LAST_NAME}} овогтой {{FIRST_NAME}} (цаашид “Зээлдэгч” гэх, хамтад нь “Талууд” гэх) нар дор дурдсан нөхцөлүүдийг харилцан тохиролцож байгуулав.

  1. Нэг. Нийтлэг үндэслэл

    1. Энэхүү Гэрээгээр ББСБ нь Зээлдэгчид Qmoni аппликейшн-р дамжуулан төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх, зээл олгох, нөгөө талаас Зээлдэгч нь зээлийг буцаан төлөхтэй холбогдон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулна.
    2. Талуудын хооронд байгуулагдсан Бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх гэрээний салшгүй хэсэг байна.
    3. Энэхүү гэрээгээр зохицуулагдаагүй харилцааг Бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх гэрээгээр зохицуулна.

  2. Хоёр. Гэрээний нөхцөл

    1. ББСБ нь дараах нөхцөлөөр Зээлдэгчид зээл олгоно. Үүнд:
      1. Зээлийн хэмжээ: Зээлдэгчийн Qmoni аппликейшн дээр тохируулснаар;
      2. Зээлийн хугацаа: Зээлдэгчийн Qmoni аппликейшн дээр тохируулснаар;
      3.  Зээлийн зориулалт: Хэрэглээний зээл
      4. Зээлийн эргэн төлөх хэмжээ: Зээлдэгчид Qmoni аппликейшн-р харуулсан хэмжээгээр;
      5. Зээл олгох данс: Зээлдэгчийн цахимаар ирүүлсэн хүсэлтийг үндэслэн ББСБ нь Qmoni аппликейшн дээр зээлийн данс үүсгэж, уг дансанд зээл олголтыг хийнэ.
      6. Шимтгэл, Хураамж: ББСБ –с тогтоож Qmoni аппликейшн дээр Зээлдэгчид харуулах ба Зээл олгосны шимтгэлийг 1 удаа авч зээл олголт хийхдээ суутган авна.
      7. Зээлийн хүү: ББСБ нь Qmoni аппликейшн дээр зээлийн хувийг харуулах ба Зээлдэгчид зээл олгосон өдрөөс хойш зээл ашигласан хугацаагаар хүү тооцно. Хуваарьт өдрөөс хойш зээлийн өрийг төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцно.
    2. ББСБ нь Зээлдэгчийн харилцах данснаас зээлийн эргэн төлөлтийг үл маргах журмаар суутган авах эрхтэй.

  3. Гурав. Баталгаа ба зөвшөөрөл

    1. Зээлдэгч би Монголиа Импакт Финанс ББСБ –н Qmoni аппликейшнд үүсгэсэн харилцагчийн нэр, утасны дугаар болон нууц үгээр нэвтэрч Бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх гэрээгээр олгогдсон эрхийн хүрээнд Хэрэглээний зээлийн үйлчилгээг хүсч тухайн зээлд ногдсон хүү, эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээл авч ашиглана.
      Энэхүү зээлийн гэрээг байгуулахад зээлийн дүн, шимтгэл, хугацааг Qmoni аппликейшнд баталгаажуулсан ба илгээсэн цахим зээлийн хүсэлт нь миний хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн байх ба зээлийг эргэн төлөх болно.
    2. Qmoni аппликейшнд нэвтрэх нэр, нууц үг, пинкод нь миний мэдээлэл, зээл, санхүүжилтийн аюулгүйн баталгаа гэдгийг ойлгож, бусдад дамжуулан мэдээллэхгүй байх үүргийг хүлээж, өөрийн буруугаас үүдэн гарч болзошгүй эрсдэлийн хариуцлагыг хүлээх болно.
    3. Зээлдэгч миний бие Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан өөрт холбогsдох зээлийн мэдээллийг Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч этгээдэд өгөхийг ББСБ болон Зээлийн мэдээллийн тухай хуульд заасан төрийн байгууллагын өмнө хүлээн зөвшөөрч байна.
    4. Qmoni аппликейшнд хүсэлт илгээн авч буй зээл, зээлийн шимтгэл, хүү, хэрэв хугацаа хэтэрсэн тохиолдолд ББСБ-с тогтоосон нэмэгдүүлсэн хүүний хамтаар эргүүлэн төлөх Баталгааг үүгээр гаргаж байна.
    5. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн бизнесийн болон хувийн нэр хүндэд халдах, зээлдэгчийн нэр, гэрэл зураг, биелэгдээгүй үүргийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллий хэрэгслээр мэдээллэх арга хэмжээ авах зөвшөөрлийг ББСБ-ын өмнө гаргаж байгаа болно.

  4. Дөрөв. ББСБ болон Зээлдэгчийн эрх, үүрэг

    1. ББСБ нь дараах үүрэг хүлээн:
      1. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хэлэлцэн тохирсон зээлийг Зээлдэгчийн ББСБ дахь дансанд шилжүүлэх эсхүл Зээлдэгчийн арилжааны банкны дансанд шилжүүлэх;
      2. Зээлтэй холбоотой аливаа, төлбөр тооцоо, бүртгэлийг үнэн зөв гүйцэтгэх;
    2. ББСБ нь дараах эрх эдэлнэ:
      1. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Зээлдэгчээс шаардах;
      2. Зээл, зээлийн хүү болон Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ББСБ-д учирсан хохирлыг нөхөн төлөхийг Зээлдэгчээс шаардах;
      3. Зээл олгосны шимтгэлийн зээлээс суутган авах;
      4. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн бизнесийн болон хувийн нэр хүндэд халдах, үүргийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх арга хэмжээ авах;
    3.  Зээлдэгч дараах эрх эдэлнэ: 
      1. Зээлтэйгээ холбоотой мэдээллийг ББСБ-с авах;
      2. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг ББСБ-с шаардах;
    4.  Зээлдэгч дараах үүрэг хүлээнэ: 
      1. Гэрээнд заасан хугацааны дотор зээл, түүний хүүг үл маргалдах журмаар төлөх;
      2. Сар бүр аппликейшн дээр үүссэн өр болох үндсэн зээл болон хүүгийн төлөлтийг зээл авахад сонгосон хуваарьт өдрөө төлөх;
      3. Зээлийг энэхүү Гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаандаа төлөгдөөгүй зээл, зээлийн хүү мөн түүнчлэн Зээлдэгч Гэрээгээр хүлээсэн үүргээ бииелүүлээгүйтээ холбоотойгоор ББСБ-с гарсан хохирлыг нөхөн төлөх;
      4. ББСБ-с зээлийн хяналт хийх бүхий л бололцоо нөхцөлийг хангаж, үйл ажиллагааг сайжруулахыг шаардсан санамж, зөвлөгөө, шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлэх;

  5. Тав. Бусад

    1. Энэхүү гэрээ нь Зээлдэгч Кю-мони аппликейшныг ашиглан хүлээн зөвшөөрөх сонголтыг дарж эсхүл цахимаар гарын үсэг зурснаар, ББСБ-с баталгаажуулсан гэх хариу ирсэн эсхүл зээл олгосноор хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Энэ нь гэрээг бичгээр байгуулсантай адилтган үзэх нөхцөл болно.
    2. Талууд харилцан тохиролцсны дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь энэхүү гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна.
    3. Зээлдэгч гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ ББСБ-д бичгээр ирүүлэх эсхүл Qmoni аппликейшн дээрх зээлийн тохиргоог өөрчлөх хэлбэрээр илэрхийлнэ.
    4. Зээлдэгч нь ББСБ-с зөвшөөрөл авалгүйгээр энэ гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.

Гүйцэтгэх захирал

Signature

Э.Гүнбилэг

Зээлдэгч:

Signature





































ТӨЛБӨРИЙН ХУВААРЬ, ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ



  1. Энэхүү Төлбөрийн хуваарь, зээлийн нөхцөл нь “Монголиа Импакт Финанс ББСБ” ХХК болон Зээлдэгч Монгол Улсын иргэн {{LAST_NAME}} овогтой {{FIRST_NAME}} /{{REG_NO}}/ нарын хооронд байгуулсан “Qcash бүтээгдэхүүний гэрээ”–ний салшгүй хэсэг болно.
  2. Зээлийн гэрээний шимтгэл, хураамжийн хэмжээг тооцохдоо энэхүү Qcash бүтээгдэхүүний гэрээ баталгаажуулах өдрийн байдлаар ББСБ-ын зүгээс нийтэд зарласан зээлийн нөхцөл журмыг мөрдөнө.
  3. Зээлдэгчийн гаргасан зээлийн хүсэлтийн дагуу “Монголиа Импакт Финанс ББСБ” ХХК-аас санал болгосон дор дурдсан нөхцөлийг Зээлдэгч хүлээн зөвшөөрч, зээлийг хүлээн авах, хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж -ийн хамт тогтоосон хугацаанд төлж барагдуулахаа үүгээр баталгаажуулж байна.
  4. Зээлдэгч нь ББСБ-ын “Бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх гэрээ” –тэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.



  5. Зээлийн нөхцөл
5.1 Зээлийн хэмжээ {{ADV_AMT}}
5.2 Зээлийн хугацаа {{TERM_LEN}}
5.3 Зээлийн хүү (сараар) {{INT_RATE_MONTH}}
5.4 Зээлийн нэмэгдүүлсэн хүү (жилээр) /үндсэн хүүнээс хувилна/ 20%
5.5 Зээл төлөгдөж дуусах огноо {{END_DATE}}
5.6 Зээлийн шимтгэл, хураамж 5,000 ₮
5.7 Зээлдэгчийн зээлийн хөрөнгө хүлээн авах данс, нэр МИФ ББСБ {{RCV_ACNT_CODE}} ({{LAST_NAME}})({{FIRST_NAME}})




Эргэн төлөлтийн хуваарь

Валют: {{CUR_CODE}}

Зээлийн данс: {{ACNT_CODE}}

{{#sql1}} {{/sql1}}

Төлбөрийн огноо

Хүүнээс төлөх

Үндсэн зээлээс төлөх

Онолын үлдэгдэл

Нийт төлөх дүн

{{COL1}}

{{COL2}}

{{COL4}}

{{COL5}}

{{COL6}}

{{COL7}}