НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Нууцлал  ба аюулгүй байдал гэдэг нь техник хангамжийн найдвартай ажиллагаа, интернэт сүлжээний хамгаалалт болон хяналт, хэрэглэгчийн мэдлэг чадвар  зэрэг маш олон хүчин зүйлүүдээс хамаарсан цогц ажиллагаа байдаг гэдгийг цахим орчинд хандаж буй хүн бүр мэдэж  байх чухал юм.

Энэхүү нууцлалын бодлого нь tend.mn (цаашид Тэндмн гэх) цахим сургалтын талбарын (цаашид талбар гэх) хэрэглэгчдээс мэдээлэл цуглуулах, ашиглах, хаах харилцааг зохицуулах бөгөөд энэ нь  Тэндмн-ийн бүх бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамаарна. 

Иймээс Тэндмнийн зүгээс нууцлал аюулгүй байдал, хэрэглэгчийн мэдээлэл, өгөгдөл хэрхэн хамгаалагдах талаар дараах арга хэмжээ, үйл ажиллагааг явуулж байна.

Систем ба сүлжээний хамгаалалт, хяналт

Бид сүлжээгээр дамжих өгөгдлийг кодчлох болон гэмт халдлага, довтолгооноос сэргийлэх, хамгаалах аргуудыг ашиглаж байна.

Тэндмн цахим сургалтын талбар  нь дэлхий дахины түгээмэл хэрэглээ болсон thinkific.com  цахим сургалтын флатформыг ашигладаг учир өндөр түвшний нууцлал хамгаалалтанд байдаг.

Хэрэглэгчийн хариуцлага

Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол улсын  хууль тогтоомжуудаар зохицуулагдана.

Хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах

Бид хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгч талбарт хандах, бүртгүүлэх, нийтлэл хүлээн авахаар бүртгүүлэх үед цуглуулж болно. Хэрэглэгчээс гол төлөв имэйл хаягаа оруулахыг  асуудаг. Хэрэглэгчийн мэдээллийг бид зөвхөн хэрэглэгч өөрөө бөглөж өгсөн тохиолдолд л авдаг.


Хэрэглэгчийн мэдээллийг юунд ашигладаг вэ?

Тэндмн нь хэрэглэгчийн болон үзүүлж буй үйлчилгээтэй холбоотой мэдээлэл илгээхэд тэдний имэйл хаягийг ашигладаг. Түүнчлэн хэрэглэгчийн асуулт, хүсэлт, лавлагаанд хариу өгөхөд ашиглана. Хэрэглэгч манай имэйлийн жагсаалтад бүртгүүлбэл Тэндмнийн нийтлэлүүдийг имэйлээр хүлээж авна. Хүссэн үедээ энэ жагсаалтаас хасуулж болно. Илгээж байгаа имэйл бүрийн төгсгөлд жагсаалтаас хасуулах холбоос бий.


Хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?

Манай талбарт хадгалагдсан таны хувийн мэдээлэл, хэрэглэгчийн нэр, нууц үг, гүйлгээний мэдээлэл, өгөгдөлд зөвшөөрөлгүй хандах, хувиргах, илчлэх, устгахаас хамгаалахын тулд бид өгөгдөл цуглуулах, хадгалах, боловсруулах болон аюулгүй байдлын зохих арга хэрэгслийг авч ашигладаг.


Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцох

Тэндмн цахим сургалтын талбарт бүртгүүлснэээр манай нууцлалын бодлого, нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.