Ашиглах журам
Хэрэглэгч tend.mn  (цаашид Тэндмн гэх) цахим сургалтын талбарыг (цаашид талбар гэх) ашиглаж эхэлснээр ашиглах нөхцөл ба журмыг хүлээн завшөөрсөнд тооцох ба холбогдох хууль журмуудын хүрээнд хариуцлага хүлээхэд бэлэн гэдгийг нотолно. Хэрэв та энэ нөхцлийг зөвшөөрөхгүй байгаа бол талбарыг ашиглахыг хориглоно. Энэ талбарт байгаа агуулга, контентууд нь зохиогчийн эрхийн болон оюуны өмчийн хуулиар хамгаалагддаг.

Ашиглах  болон хориотой нөхцөл
Энэхүү ашиглах зөвшөөрөл нь  зөвшөөрөлтэй хэрэглэгч талбарт байгаа агуулга, контентуудыг зөвхөн ашгийн бус зорилгоор өөртөө хуулах, татаж авах зэргээр ашиглахад зориулсан. 


Дараах үйдлүүд  хийх нь хориотой.

  1. Цахим агуулгыг хуулах, өөрчлөх;
  2. Цахим агуулгыг ашгийн зорилгоор ашиглах, нийтэд түгээх;
  3. Цахим агуулга, контентуудыг бусдад дамжуулах, эсвэл өөр youtube, facebook бусад олон нийтийн сүлжээнд постлох, байршуулах
    
  4.  Цахим агуулгад, контент дээрх зохиогчийн эрхийн болон барааны тэмдгийг арилгах, өөрчлөх
Хэрэглэгч дээрх заалтуудын аль нэгийг зөрчсөн тохиолдолд талбарт хандах эрх автоматаар хаагдах ба Тэндмнийн зүгээс хэрэглэгчийн бүх эрхийг хаах эрхтэй. Хэрэглэгч эрхээ хаалгасан тохиолдолд өөрт байгаа хуулж, татаж авсан материалуудаа электрон, файл бүх хэлбэрээр нь устгах ёстой ба хуулбар авч үлдэж цаашид ямар нэгэн байдлаар ашиглаж болохгүй.