Та цахим сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна уу.
Магадгүй та аль хэдийн цахим сургалтаа эхэлсэн хэдий ч анх төлөвлөж бодож байснаас илүү өөр болохыг мэдэж байгаа байх.
“Багш хичээлийн агуулгыг хэрхэн суралцагчдад хүргэснээс шалтгаалан суралцагчдын тухайн хичээлээс олж авсан мэдлэг янз бүр байна” Майне
Тэр тусмаа цахим сургалтыг зохион байгуулахдаа сурах үйл явцын эцсийн үр дүн, зорилго, зорилтыг тодорхойлж, агуулга, арга, технологи, аргачлалаа зөв сонгох нь нэн чухал юм.
Хаанаас эхлэх вэ?
- Үнэхээр ашигтай цахим сургалтын модулийг хэрхэн яаж зохиох вэ?
- Цахим хичээлийг хэрхэн сонирхолтой болгох вэ?
- Цахим хичээлийн агуулгыг хэрхэн хүртээмжтэй , үр дүнтэй болгох
- Цахим хичээлээ хэрхэн зорилтот хэрэглэгчдээ хүргэх вэ?
АЛХАМ :1
Сургалтын зорилго, зорилтууд-уудаа нарийвчлан тодорхойлох хэрэгтэй
Энэ нь хичээлийн танилцуулгын эхэнд ихэвчлэн харж болох зорилгын жагсаалтыг гаргах гэсэн үг биш юм. Энэ нь суралцагч, үзэгч таны цахим сургалтанд хамрагдсаны дараа ямар үр дүнд хүрэхийг хүсч байгаа тэрхүү асуултанд хариулах замаар хичээлийн зорилгыг тодорхойлоорой.
Таны суралцагч сургалтаа төгссөний дараа мэдлэгээс гадна яг ямар чадварыг эзэмшиж юуг хийж чадах ёстой вэ?
Зорилтот үзэгчид
Цахим сургалтын хөтөлбөрийг хүн бүрт тохируулан хийхийг хичээнэ гэдэг бол дэмий хүчин чармайлт юм. Та үүнийг тодорхой шалтгаанаар, тодорхой үзэгч, суралцагчид зориулж хийх хэрэгтэй. Цахим сургалтаа хийж эхлэхээс өмнө ирээдүйн суралцагч нарыгаа сайтар судлаарай.
- Та хичнээн сурагчтай болох вэ?
- Тэдний байр суурь ямар байна вэ? (Оюутнууд, насанд хүрэгчид , тэд борлуулалтын төлөөлөгч, үйлчлүүлэгч, агентлаг ажилтнууд гэх мэт үү?)
- Тэдний хүн ам зүйн хэмжигдэхүүн ба шинж чанарууд юу вэ? (Дундаж нас, боловсролын түвшин, газарзүйн байршил, компьютерийн мэдлэг, суралцагчдын ашигладаг төхөөрөмж, г.м.)
- Суралцагчид энэ чиглэлээр мэргэжлийн ур чадвар эзэмшсэн үү? Тэд энэ сэдвийг хэр сайн мэдэх вэ?
- Хөгжлийн бэрхшээлтэй суралцагсад байна уу?
Сургалтын платформ
Дараагийн нэг зүйл бол бэлэн болсон цахим сургалтаа суралцагч, үзэгчиддээ яаж хүргэх талаар бодох юм.
Цахим сургалтыг явуулах, сургалтын явцыг удирдах хамгийн хялбар, тохь тухтай арга бол сургалт удирдах систем (LMS) –ийг ашиглах явдал юм . Энэ нь үзэгч, суралцагчаа бүртгэх, сургалтын эрхийг нээх, хичээлийн даалгавар, үр дүнг хянах гэх мэт олон функцуудыг автоматжуулах боломжийг олгоно.
Хэрэв танд LMS байхгүй бол та Thinkific- ийг ашиглаж үзээрэй. Энэ бол хэрэглэгчдэд ээлтэй LMS бөгөөд танд цахим сургалтаа эхлүүлэхэд туслах болно.
Цахим хичээл хийх хэрэгсэл
Энэ нь таныг цахим хичээлээ хийж, хөгжүүлэх бүхэл үе шат, явцад ашиглагдах гол хэрэгсэл юм. Хэрэв та цахим хичээл, цахим чиглэлд шинээр суралцаж байгаа бол танд цахим сургалтын модулийг аль болох хурдан гаргах боломжийг олгох, таны бүх хэрэгцээг хангахуйц цахим хичээл хийх хэрэгсэл хэрэгтэй болно. Жишээлбэл, та асуулт хариултууд, видео бичлэгүүд, харилцах симуляци бүхий интерактив хичээлүүд зохиохыг хүсвэл нэг дээвэр дор олон янзын даалгаврыг багтаах боломжтой цахим сургалт зохиогч программ хангамж, хэрэгсэл хэрэгтэй.
Ийм хэрэгслийн гайхалтай нэг жишээ бол iSpring Suite юм. Гэхдээ бид хамгийн өргөн хэрэглэгддэг MS Powerpoint программаа ашиглан цахим хичээл хийх бүрэн боломжтой юм.
Дараа нь MS Powerpoint программаа ашиглан хэрхэн цахим хичээл хийх талаар танд хэлж өгөх болно. Гэхдээ эхлээд MS Powerpoint программ ашиглан хийсэн цахим сургалтын жишээг хараарай.
Дараагийн нийтлэлийн сэдэв Цахим хичээл хийх АЛХАМ-2