10 хуруугаар бичиж сурсан миний түүх

Худал үнэнд гүйцэгдэнэ.

Та сонирхвол уншаарай. . /Энгийн үгээр бичив/

    Тэртээх 1999 онд МУШУТИС-ийн Холбоо мэдээлэл технологийн сургуулийн оюутан гэсэн сайхан алдрыг зүүж, ээж, ах, эгч нартаа үнсүүлэн улсын нийслэл Улаанбаатар хотод үеийн олон нөхөдтэйгээ мөр зэрэгцэн суралцаж мэргэжил мэдлэгтэй хүн болохоор ирж байлаа. 

Ирээд хэдхэн хоноод л гэрээ санах гэдэг хэцүүхэн зүйлтэй тулгараад хичээл номоо сайн хийхгүй тэгж ингэж явсаар байгаад арай гэж 1-р курсээ маш муу дүнтэй төгсөж билээ.2-р курстээ ороод юун гэр санах, гэрээ мартсан гэсэр болсон. 

Хичээл номондоо ч сайн шамдаж сураад 2-р курсээ маш сайн дүнтэй төгсөж байсан. 2-р курст байхад миний энэ мэргэжил чинь өөрийн гэсэн компьютергүй л бол болохгүй нь гэдэг бодол толгойд минь байнга эргэлдээстэй. 

       Миний компьютер авах хүсэл маань ээж, ах нараар дэмжигдсэнгүй бөгөөд бүгд л зүгээр л сургуулиа л төгсөхөө бод гэцгээв.3-р курст орох зун амралтаараа гэртээ харилгүй ажил хийж мөнгө хураахаар ажил хайлаа. Зарын сонин дээр “Компьютер дээр 10 хуруугаар бичүүлж сургаад ажлын байраар хангана” гэсэн зар байна. Ажлын байраар хангана гэсэн 3 үг намайг маш их баярлуулж байсан. Би ч ёстой бөөн баяр энэ л миний боломж гээд асууж, сурч явсаар байгаад арай гэж олж очлоо. 

    

Тэр газар маань Ubлавлах 1617 байсан бөгөөд дэргэдээ 10 хуруугаар бичүүлж сургадаг сургалтын төвтэй байсан бөгөөд тэрийг нь өөр хүн хариуцаж ажиллуудаг байлаа.

       Ubлавлах 1617 –н захирал нь оюутан хүн авахгүй манайд тогтвортой ажиллах хүн хэрэгтэй чи оюутан уу гэж асуухад нь оюутан бишээ би одоохондоо сурахгүй байгаа ирээдүйд сурах төлөвлөгөөтэй гээд л худлаа хэлээд авлаа шүү. 

Дотроо айгаастай зүрх түг түг гээд л...Захирал нь манай 10 хуруугаар бичүүлж сургах сургалтын төлбөр нь 15000 төгрөг хэрвээ чи 14 хоногт манай шаардлагыг хангахаар бичиж сурвал ажлын байраар хангана гэж байна шүү. Би ч чадна гэлээ.


Өдөрт хэдэн цагаар ч хамаагүй компьютер дээр нь сууж дасгал хийж болдог байсан болохоор би өдөржин л бичиж сурах дасгалаа хийж суудаг байлаа.

3 дахь өдрөөс нь гар шуугаарай янгинаж өвдөөд л ... дотроо яанаа бичиж сурах чинь ийм аймаар байдаг юм байхдаа. Ингээд өвдөөд байх юм бол сурч чадахгүй ажилд орж мөнгө ч хурааж чадахгүй нь гэсэн бодол хөврөөстэй. Би үнэхээр хичээсэн. 
10 хоног өнгөрөхөд би чинь ёстой тачигнатал бичдэг боллоо.

Яг ажилд орох үед миний худлаа ярьсан баригдав.
Худал үнэнд гүйцэгдэнэ гэгч болсон.

Захирал оюутан биш гэж худлаа хэлсэн болохоор чамайг ажилд авахгүй гээд авсангүй. Би ч их л сандарсан, гэмшсэн, гунигласан.

Гэтэл харин багш маань намайг өрөвдсөн ч юм уу чи энэ сургалтын төвд багшлах уу, чи хэдэн төгрөгний цалинтай ажиллах уу гэдэг байгаа сэтгэлийн тэнгэр цэлмээд л.. бэрхшээл боломжийн үүдийг нээдэг гэгч болсон.


Тэр үед лавлах утасны оператор 45000 төгрөг цалинтай байсан би чинь өөртөө итгэл муутай өндөр цалин хэлчихвэл намайг ажилд авахгүй байх гэж бодоод 35000 төгрөгийн цалинтай ажиллая гээд л хэлчихэв. Ажилд орсныхоо дараа би 40000 төгрөг гэж хэлэхгүй яавдаа гээд амаа барьсан ккк.

Маргаашнаас нь би багшийн ажилдаа оров оо. Зуны 2 сарын турш ажил хийсэн боловч цалингаа байрны түрээс, хоол унд, унаанд зарцуулаад л дууссан.

Тэр зун компьютер авахдаа нэмэрлэх мөнгө хурааж чадаагүй ч би 
10 хуруугаар бичдэг чухал чадвартай болж, бас хүнд юм заах арга эвтэй болсондоо. Миний анхны шавь нар маань компьютерийн 10 хурууны бичээч, лавлах утасны операторууд байлаа.

Компьютертэй болох мөрөөдөл бол миний өдөр, шөнийн бодол болсон үе байсан. Намар болж ЭЭЖ минь миний охин сургалтын төлбөр, оюутны байрны төлбөрөө бүтэн жилээр нь хийгээд үлдснийг нь хувцас хунир, хоол, ундандаа зарцуулаарай гээд 600000 гаруй мянган төгрөг явуулав. Тэр үед сургалтын төлбөр 300000 орчим мянга байсан.

Би том толгойлоод ээжид хэлэлгүй СУРГАЛТЫН ТӨЛБӨР, ОЮУТНЫ БАЙРНЫ МӨНГӨӨ ХАГАСАЛЖ ХИЙГЭЭД нэг ч шинэ хувцас авалгүй компьютер авахаар үлдсэн мөнгөө хадгалав. Найзаасаа дараа жил нь компьютер авахад нь зээлсэн мөнгөө буцааж өгөөд дээр нэмж мөнгө зээлэх болзолтойгоор 150000 төгрөг зээлэв. Бас өөрийнхөө ах нарынхаа арга эвийг нь олж гуйж түүж байгаад овоо хэдэн төгрөг авч цуглуулаасаар байгаад бараг 800000 орчим төгрөгтэй болсон.

Ангийн найз Б.Батцэцэгийгээ дагуулаад компьютер худалдаж авах эрэлд гарав аа.

Компьютерийн сайн, мууг нь ялгаж ч мэдэхгүй 2 амьтан компьютер зардаг хэд хэдэн газраар ороод компьютерийн үнийг асууж сурж явсаар байгаад компьютерийн үзүүлэлтийг ямарч байсан CPU, RAM, HARD гэсэн үзүүлэлтээр нь сайн мууг нь тодорхойлдог гэдэг тойм ойлголттой болж бараг 14 хоног судалсны эцэст “Сайн компьютер” ХХК-с мөрөөдөл минь болсон Pentium III / Celeron / компьютерээ авав.

Оюутны байрны найзууд, дээд курсынхан манай өрөөнд орж ирэн компьютерийг минь үзээд л ёстой сайн машин авсан байна гээд л шагшираад л .. тэр үед чинь одооных шиг ямар хүн бүр компьютер, гар утастай байсан биш. Хувийн хэрэглээнд компьютер, гар утас гэдэг зүйл дөнгөж нэвтэрч байсан үе. Компьютер, гар утастай хүн од байсан үе ккк.

Тэр жил манай оюутны байранд 2 оюутан л өөрийн гэсэн компьютертэй байлаа. Тэр 2 одных нь нэг би байсан юм шүү ккк. Өөрийгөө од байсан гэж дөвийлгөв ккк.
Компьютер дээр 10 хуруугаар хурдан бичиж байгааг минь хараад найзууд магтаастай би гаднаа даруухан дотроо онгироостой кккк

Компьютертэй болоод бөөн баяр, хөөр энэ тэндээс хайж байгаад л дуу, клип, программ суулгуулаад л ..
Бие дааж сурахаар нэг компьютерын хэрэглэээний ном авав.
Компьютер авснаас хойш манай өрөөнийхөн хэрэглээний номоо уншиж судалсаар байгаад өдрөөс өдөрт компьютер дээрээ овоо ажилладаг болов оо. Өрөөнийхөн маань бүгд 10 хурууны бичээч нар болов.

ТЭР ҮЕД МИНИЙ ХУВЬД НЭГ ЗҮЙЛД БАЙНГА СЭТГЭЛ ЗОВООСТОЙ.

Компьютертэй болоод сайхан байсан ч 2-р семистрийн сургалтын төлбөр, байрны төлбөрөө яанаа гэсэн бодол сэтгэл зовоогоостой.
Нэг өдөр хичээлээ тараад байр руугаа явж байхдаа мөнгө олох нэг мэргэн санаа олов. Тэр оройдоо өрөөнийхөө хаалган дээр “Компьютер дээр реферат, бие даалт, курсын ажил шивнэ гээд үнээ бичээд тавьчихав ” энэ өдрөөс хойш оюутны байран дахь миний бяцхан бизнес цэцэглэж би ч сургалтын төлбөртөө нэмэрлэх овоо мөнгө олдог болсондоо. Ямар ч байсан тэр жил ээжээсээ сургалтын төлбөрийн мөнгө нэмж авалгүй болгосон юмдаг.

4-р курстээ ороод найзаасаа зээлсэн мөнгө, нэмж зээлэх мөнгөө мөн л сургалтын төлбөрөөс зохицуулав. Оюутны байрандахь бяцхан бизнесээ би сургуулиа төгстөлөө хийсээр байсан.

10 хуруугаар бичиж сурсан минь өөртөө олон боломжуудын үүдийг нээх миний эхний алхам болсон юм.

Тухайлбал: 4 курсын өвлийн амралтаар 
10 хуруугаар бичиж, компьютер дээр багахан ажиллаж чаддагийнхаа буянаар 90000 төгрөгийн цалинтай бичиг баримт боловсруулах ажилд орж, хичээлийн бус цагаараа ч ажилладаг байлаа. Тэр үед 90000 төгрөг гэдэг өндөр цалинд тооцогддог байлаа.

Их сургуулийн нэг багш маань миний 
10 хуруугаар бичих чадвар, мөн бие дааж сурсан зүйлүүдийг сайшааж, хичээл номондоо шамдан сурдгийг минь үнэлж “Радио Телевизийн Дээд Сургууль”-д багшаар ажиллах урилга өгч билээ. Тэр үед би сургуулиа төгсөх гээд дипломоо бичиж байсан үе юмдаг.


Ээж минь юм хийгээд сурчих, задарч явахад чинь зугаа чинь болно. Ядарч явахад хоол чинь болно гэж захидагсан.
#www.tend.mn
ТА КОМПЬЮТЕР ДЭЭР 10 ХУРУУГААР БИЧДЭГ БОЛМООР БАЙГАА БОЛ ЭНЭ ЛИНК ДЭЭР ДАРНА УУ. 

#https://tend.mn/courses/10 

https://www.facebook.com/groups/tend.mn.10huruu/ 

https://www.facebook.com/tend.mn  LIKE